Түүхэн замнал
2024 он
2024 оны 05 дугаар сарын 22-ны өдөр "ЭДИЙН ЗАСГИЙН ТУСГАЙ БҮС БАЙГУУЛАХ ТУХАЙ" Засгийн газрын 220 дугаар тогтоол гарсан бөгөөд энэ тогтоолын хэрэгжилтийг ханган ажиллах зорилгоор 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдөр "Агро-сити" Эдийн засгийн тусгай бүсийн Захирагчийн ажлын алба байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж байна.

2025 он
Нийслэлийн Засаг даргын 2025 оын 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/23 дугаар захирамжаар "Агро-сити" эдийн засгийн тусгай бүсийн Захирагч томилогдож, А/117 дугаар захирамжаар бүтэц орон тооны хязгаарыг баталж, 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдөр улсын бүртгэлийн гэрчилгээ авч "Агро-сити" эдийн засгийн тусгай бүсийн Захирагчийн ажлын албан байгуулагдсан.

