Хөрөнгө оруулагчдад зориулсанболомж
"Агро-сити" эдийн засгийн тусгай бүс нь хүнсний аюулгүй байдлыг хангах, импортыг орлох, агро–аж үйлдвэрийн нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн сүлжээг хөгжүүлэх зорилготой.
8+
Хөрөнгө оруулалтын чиглэл
6
Үйл ажиллагааны бүс
3
Хамтын ажиллагааны хэлбэр
Яагаад "Агро-сити"
эдийн засгийн тусгай бүс вэ?
Монгол Улсын хүнсний нарийн ногооны хэрэглээ импортоос өндөр хамааралтай байгаа нь дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангах, улмаар экспортын чадавхыг бий болгох шаардлагыг бий болгож байна. Үүнтэй уялдуулан "Агро-сити" эдийн засгийн тусгай бүс нь хүнсний аюулгүй байдлыг хангах, импортыг орлох, агро–аж үйлдвэрийн нэмүү өртөг шингэсэн хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн сүлжээг хөгжүүлэх үндсэн зорилготой.
Нийслэлийн хүнсний зах зээлд ойр, эрэлтийг шууд хангах байршил
Хөдөө аж ахуй, хүнсний салбарын баталгаатай зах зээлийн суурь
Кластер зохион байгуулалт бүхий үйлдвэрлэл, логистикийн нэгдсэн тогтолцоо
Төрийн бодлого, хөгжлийн баримт бичигтэй уялдсан хэрэгжилт
Байгаль орчинд ээлтэй, тогтвортой хөгжлийн чиг хандлага
Эдийн засгийн тусгай бүсийн бүсчлэл
Ерөнхий төлөвлөгөөний дагуу бүсчлэгдсэн 6 үндсэн бүс. Дэлгэрэнгүй мэдээллийг PDF файлаар татаж үзэх боломжтой.
Хотын төв олон нийтийн бүс
Үйлдвэрлэлийн бүс
Ногоон байгууламж, аялал жуулчлал
Хөдөө аж ахуйн бүс
Зуслангийн бүс
Тусгай зориулалтын бүс
Хэн оролцох вэ?
Хамтран ажиллах боломжтой салбарууд
Бүх салбарт нээлттэй
боломжууд
Хөдөө аж ахуй, хүнс боловсруулах, логистик, эрчим хүчний салбарын мэргэжилтнүүд болон хөрөнгө оруулагчдыг нэгдсэн платформ дээр уулзуулдаг.
Хүлэмжийн аж ахуй эрхлэгч
Газар тариалан эрхлэгчид
Хүнсний үйлдвэрлэл эрхлэгчид
Логистик, агуулахын аж ахуй
Сэргээгдэх эрчим хүчний салбар
Хөрөнгө оруулалтын боломж
Хүлэмжийн аж ахуйн цогцолбор
Жилийн дөрвөн улиралд тасралтгүй үйлдвэрлэл явуулах өндөр технологийн хүлэмжийн аж ахуйг хөгжүүлж, дотоодын хэрэгцээг хангах, импортыг орлох үйлдвэрлэл бий болгох.

Хүнс, ХАА-н боловсруулах үйлдвэр
Мах, сүү, хүнсний ногоо болон бусад түүхий эдэд суурилсан боловсруулах үйлдвэр хөгжүүлж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, экспортын боломж бүрдүүлэх.
Логистик, агуулахын төв
Улс хоорондын авто зам, төмөр замыг түшиглэсэн механикжсан агуулах, түгээлтийн төв, нийлүүлэлтийн сүлжээний дэд бүтцийг олон улсын стандартад хүргэх.
Сэргээгдэх эрчим хүч
Байгалийн байнга нөхөн сэргэх нөөцийг ашиглан эрчим хүч үйлдвэрлэх, хадгалах системийг PPP, DBFO хэлбэрээр хэрэгжүүлэх дэд бүтцийн төсөл.
Байгаль орчин, ESG
Нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулах, органик хаягдлыг дахин боловсруулах, био нүүрс үйлдвэрлэх, ESG шаардлага хангасан тогтвортой шийдлүүд.
Дунд давхрын орон сууц
Нийтийн зориулалттай дунд давхрын орон сууцны барилга болон тэдгээрт үйлчилгээ үзүүлэх барилга байгууламжийн цогцолбор.
Худалдаа үйлчилгээний төв
Хүнсний болон хөнгөн үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний нэгдсэн төв, ажилчдын орон сууцны цогцолбор.

Лаборатори, судалгааны төв
Шинэ хүнсний бүтээгдэхүүн, хүнсний нэмэлт, түүхий эдийн туршилт хийх шинжлэх ухаан, технологийн судалгааны төв.
Хөрөнгө оруулалтын хэлбэр
Төр, хувийн хэвшлийн түншлэл (PPP)
Хамтарсан хөрөнгө оруулалт (JV)
100 хувийн хөрөнгө оруулалт
Татвар, бизнесийн орчны хөнгөлөлт
Татварын хөнгөлөлт
Хууль тогтоомжийн дагуу зөвшөөрөгдсөн хөнгөлөлт, чөлөөлөлт.
Зөвшөөрөл, бүртгэл
Нэг цонхны үйлчилгээ, түргэн шуурхай шийдвэрлэлт.
Газар, дэд бүтцийн дэмжлэг
Урт хугацааны газар ашиглалт, дэд бүтцийн холболтын дэмжлэг.
Хөрөнгө оруулалтын
боломжуудыг хэлэлцье
Манай мэргэжилтнүүд танд "Агро-сити" эдийн засгийн тусгай бүсийн дэлгэрэнгүй мэдээлэл, татварын хөнгөлөлт, газар ашиглалтын нөхцөлийн талаар зөвлөгөө өгөх болно.
Имэйл
agro_city2025@ulaanbaatar.mn
Утас
+976 0000000
Хаяг
УБ хот, СБД, Бага тойруу
Хамтран ажиллагч байгууллагууд















