Agrocity
Цэс
Хөрөнгө оруулалтМэдээ, мэдээлэл
Хүний нөөцСургалт тайлан
“АГРО-СИТИ” ЭДИЙН ЗАСГИЙН ТУСГАЙ БҮСИЙГ ТҮШИГЛЭН “ФЕРМЕР ЗАХ” ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ЭХЛҮҮЛЛЭЭ
featured★ Онцлох

“АГРО-СИТИ” ЭДИЙН ЗАСГИЙН ТУСГАЙ БҮСИЙГ ТҮШИГЛЭН “ФЕРМЕР ЗАХ” ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ЭХЛҮҮЛЛЭЭ

Agrocity
"

Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Ногоон толгой орчимд малчин, фермер, ногоочдын хэрэгцээт бараа бүтээгдэхүүний хангамж, борлуулалтыг дэмжих “Фермер зах” нээлтээ хийлээ.

Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Ногоон толгой орчимд малчин, фермер, ногоочдын хэрэгцээт бараа бүтээгдэхүүний хангамж, борлуулалтыг дэмжих “Фермер зах” нээлтээ хийлээ.

Тус бүс нутагт 2200 орчим өрхийн 8000 гаруй иргэн амьдардаг бөгөөд тэдгээрийн өдөр тутмын хэрэгцээ, шаардлагад нийцсэн худалдаа, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор “Пример Агро” компани “Агро-сити” эдийн засгийн тусгай бүсийг түшиглэн энэхүү захыг байгуулжээ.

“Фермер зах” нь малчин, фермер, тариаланч, ногоочдын хэрэгцээт бараа бүтээгдэхүүний ханган нийлүүлэлтийг ойртуулах, дотоодын үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг борлуулах боломжийг нэмэгдүүлэхэд анхаарах гэнэ. Ингэснээр үйлдвэрлэл эрхлэгчид шаардлагатай бараа, бүтээгдэхүүнээ ойроос авах, өөрсдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэх боломж бүрдэх юм. 

“Агро-сити” эдийн засгийн тусгай бүс нь төр, хувийн хэвшлийн түншлэлд тулгуурлан үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний уялдаа холбоог хөгжүүлэх, бизнес эрхлэгчдийн хөрөнгө оруулалт, санаачилгыг дэмжих, зах зээлийн боломжийг нэмэгдүүлэхэд чиглэдэг.

Аж ахуйн нэгжүүд энэ мэт санаачилгаа бодит ажил болгосноор “Агро-сити” эдийн засгийн тусгай бүсэд хамаарах хууль тогтоомжид заасан татварын болон бусад дэмжлэг, боломжийг эрх зүйн хүрээнд үр ашигтай эдлэх юм. Ингэснээр бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжих, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд ач холбогдолтой.

“Фермер зах”-ын үйл ажиллагаа өргөжин тэлснээр орон нутгийн иргэд, малчин, фермер, ногоочдын хэрэгцээт бараа бүтээгдэхүүний хангамж сайжирч, дотоодын үйлдвэрлэгчдийн борлуулалтын боломж нэмэгдэхийн зэрэгцээ бүс орчмын худалдаа, үйлчилгээ хөгжинө. Зах зээлийн урсгал сайжирна.

“АГРО-СИТИ” ЭДИЙН ЗАСГИЙН ТУСГАЙ БҮСИЙГ ТҮШИГЛЭН “ФЕРМЕР ЗАХ” ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ЭХЛҮҮЛЛЭЭ - 1
“АГРО-СИТИ” ЭДИЙН ЗАСГИЙН ТУСГАЙ БҮСИЙГ ТҮШИГЛЭН “ФЕРМЕР ЗАХ” ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ЭХЛҮҮЛЛЭЭ - 2
“АГРО-СИТИ” ЭДИЙН ЗАСГИЙН ТУСГАЙ БҮСИЙГ ТҮШИГЛЭН “ФЕРМЕР ЗАХ” ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ЭХЛҮҮЛЛЭЭ - 3
“АГРО-СИТИ” ЭДИЙН ЗАСГИЙН ТУСГАЙ БҮСИЙГ ТҮШИГЛЭН “ФЕРМЕР ЗАХ” ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ЭХЛҮҮЛЛЭЭ - 4
“АГРО-СИТИ” ЭДИЙН ЗАСГИЙН ТУСГАЙ БҮСИЙГ ТҮШИГЛЭН “ФЕРМЕР ЗАХ” ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ЭХЛҮҮЛЛЭЭ | Agrocity