Агро лого
Цэс
Хөрөнгө оруулалтМэдээ, мэдээлэл
Хүний нөөцТайлан
“Агро-сити” эдийн засгийн тусгай бүсийн Захирагч Г.Батбаяр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэрлэл, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяртай уулзаж, хүнсний салбарын хөгжил, дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааны талаар санал солилцлоо.
news

Мэдээний редакц
"

Мөн “Агро-Сити” дагуул хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний хүрээнд хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл болон боловсруулах салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, инноваци, дэвшилтэт технологид суурилсан үйлдвэрлэлийг дэмжих, кластерийн системийг хөгжүүлэх, төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар санал солилцож, цаашид хамтран ажиллах чиглэлүүдийг тодорхойллоо.

Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнтэй хамтран хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах, хөдөө аж ахуйн түүхий эдийг боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэх, нэмүү өртгийн сүлжээг бий болгох, дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй ажлуудын талаар талууд харилцан мэдээлэл солилцов.

“Агро-сити” эдийн засгийн тусгай бүсийн Захирагч Г.Батбаяр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэрлэл, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяртай уулзаж, хүнсний салбарын хөгжил, дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааны талаар санал солилцлоо. | Agrocity