Айлчлалын үеэр талууд “Агро-сити” эдийн засгийн тусгай бүсийн хөгжлийн бодлого, хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүдийн талаар санал солилцож, сэргээгдэх эрчим хүчний шийдэл, нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулах бодлого, нүүрстөрөгчийн саармаг агро-үйлдвэрлэлийн чиглэлд хамтран ажиллах боломжуудыг хэлэлцэв.

news
“Агро-сити” эдийн засгийн тусгай бүсийн Захирагчийн урилгаар Дэжин их сургуулийн профессор, Ёнчон-гүнгийн Нүүрстөрөгчийн саармагжилтыг дэмжих төвийн захирал Жүн Ми-Э (Ph.D.) Монгол Улсад айлчилж, тус бүсийн үйл ажиллагаатай танилцлаа.
Мэдээний редакц
"
Энэхүү айлчлал нь “Агро-сити” эдийн засгийн тусгай бүсийг нүүрстөрөгч багатай, тогтвортой хөгжлийн жишиг бүс болгон хөгжүүлэх, олон улсын байгууллагуудтай хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо.
