Агро лого
Цэс
Хөрөнгө оруулалтМэдээ, мэдээлэл
Хүний нөөцТайлан
Хүнсний аюулгүй байдлын Үндэсний лавлагаа лабораторитой уулзалт зохион байгууллаа
activity

Хүнсний аюулгүй байдлын Үндэсний лавлагаа лабораторитой уулзалт зохион байгууллаа

Мэдээний редакц
"

“Агро-сити” эдийн засгийн тусгай бүсийн Захирагчийн ажлын алба Хүнсний аюулгүй байдлын Үндэсний лавлагаа лабораторийн Ерөнхий захирал Б.Дөлгөөн болон удирдлагын багийн төлөөлөлтэй уулзалт зохион байгууллаа.

Уулзалтын хүрээнд 📊 “Агро-сити” дагуул хотын Хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг танилцуулж, хүнсний аюулгүй байдлыг хангах 🥗✔️, экспортын бүтээгдэхүүний чанарыг олон улсын түвшинд хүргэх 🌍📦 зорилгоор тусгай бүсэд хүнсний лаборатори 🧪, судалгаа шинжилгээний төв байгуулах хэрэгцээ, ач холбогдлыг тодорхойлов.

Мөн энэ чиглэлээр мэдээлэл, арга зүйн дэмжлэг үзүүлэх 📚, лабораториудын шаталсан тогтолцоог бүрдүүлэх 🏗️, цаашид нэгдсэн стандарт 📏 болон уялдаа холбоотой хамтран ажиллах 🤝 талаар санал солилцож, хамтын ажиллагааны суурийг бүрдүүлэв.

Хүнсний аюулгүй байдлын Үндэсний лавлагаа лабораторитой уулзалт зохион байгууллаа | Agrocity