Agrocity
Цэс
Хөрөнгө оруулалтМэдээ, мэдээлэл
Хүний нөөцСургалт тайлан
“НАМРЫН НОГООН ӨДРҮҮД”-ЭЭР АГРО-СИТИ ЭДИЙН ЗАСГИЙН ТУСГАЙ БҮСИЙН АСАРТ ЗОЧЛООРОЙ
news

“НАМРЫН НОГООН ӨДРҮҮД”-ЭЭР АГРО-СИТИ ЭДИЙН ЗАСГИЙН ТУСГАЙ БҮСИЙН АСАРТ ЗОЧЛООРОЙ

Agrocity
"

Эдгээр өдрүүдэд иргэд, олон нийт, хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарын экспертүүд Агро сити эдийн засгийн тусгай бүсийн 219 дүгээр асарт зочилж, мэдээлэл авч бидэнтэй хамтран ажиллах боломж эрэлхийлээрэй. 

Улаанбаатар хотын хүн амыг дотоодын шинэ ургацын хүнсний ногоо, үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнээр хангах, иргэдийг эх оронч худалдан авалт хийхийг уриалах, тариаланчид, үйлдвэрлэгчдээ дэмжих зорилготой “Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2026” нэгдсэн арга хэмжээ есдүгээр сарын 21-27-ны өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэнд болно.

ХХААХҮЯ, Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын алба хамтран 21 дэх жилдээ зохион байгуулж буй тус арга хэмжээнд нийслэлийн иргэдээ импортын нарийн ногоо, хүнсний бүтээгдэхүүний хамаарлаас бүрэн чөлөөлж, эх орны хөрсөнд тарьж ургуулсан хүнсний ногоогоор хангах зорилготой Агро сити эдийн засгийн тусгай бүсийн зорилго, үйл ажиллагааг олон нийтэд танилцуулна. Эдгээр өдрүүдэд иргэд, олон нийт, хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарын экспертүүд Агро сити эдийн засгийн тусгай бүсийн 219 дүгээр асарт зочилж, мэдээлэл авч бидэнтэй хамтран ажиллах боломж эрэлхийлээрэй. 

“НАМРЫН НОГООН ӨДРҮҮД”-ЭЭР АГРО-СИТИ ЭДИЙН ЗАСГИЙН ТУСГАЙ БҮСИЙН АСАРТ ЗОЧЛООРОЙ | Agrocity