
UNCCD COP17 | GREEN ZONE
"Агро-сити" эдийн засгийн тусгай бүсээс зохион байгуулсан “Business Opportunities in Agro-city” арга хэмжээ COP17-ийн Green Zone-д амжилттай зохион байгуулагдлаа.
Арга хэмжээний хүрээнд "Агро-cити" эдийн засгийн тусгай бүсийн хөгжлийн төлөвлөлт, хэрэгжүүлж буй төсөл, хөрөнгө оруулалтын боломжуудыг танилцуулж, төр, хувийн хэвшил, олон улсын байгууллага, хөрөнгө оруулагчид болон бизнесийн төлөөллүүдтэй санал солилцож, хамтын ажиллагааны шинэ боломжуудын талаар хэлэлцлээ.
Манай арга хэмжээнд хүрэлцэн ирж, дэмжин оролцсон нийт зочид, түнш байгууллага, хөрөнгө оруулагчид болон хамтран ажилласан бүх байгууллагууддаа талархал илэрхийлье.
Мөн манай павильон COP17 Green Zone-д 2026 оны 8 дугаар сарын 28-ны өдрийг дуустал C-3 павильонд үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх тул хүрэлцэн ирж, "Агро-Сити" төслийн танилцуулга, дэвшилтэт хүлэмжийн технологи, хөрөнгө оруулалт болон хамтын ажиллагааны боломжуудтай танилцахыг урьж байна.
