Өнгөрсөн нэг жилийн хугацаанд:
- “Агро-сити” дагуул хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулагдаж, төлөвлөлтийн суурь баримт бичиг бүрдэв.
- “Агро-сити” эдийн засгийн тусгай бүсэд хөрөнгө оруулах аж ахуй нэгжүүдэд зориулж санхүүгийн өгөөжийн тооцооллын модулийг угсрав.
- “Агро-сити” эдийн засгийн тусгай бүсийн хяналтын самбарыг хөгжүүлж байна.
- “Агро-сити” дагуул хотын “Ихэр хот”-ын хөгжүүлэлтийг гүйцэтгэж байна.
- Тусгай бүсэд үйл ажиллагаа эрхлэх аж ахуй нэгжийг урамшуулах, татварын бус дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааны журмыг НИТХ-аар батлуулав.
- Нийт 3 удаагийн форум, уулзалт зохион байгуулж, 1000 орчим иргэд, аж ахуй нэгжүүдэд эдийн засгийн тусгай бүсийн үйл ажиллагаа болон хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг танилцуулж, санал авав.
- Нийт 8 улсын, 23 байгууллагатай хамтын ажиллагаа тогтоов.
- Хөрөнгө оруулалт татах зорилгоор гадаад болон дотоодын байгууллагуудтай 5 Хамтын ажиллагааны санамж бичиг байгуулав.
- Албаны 2025-2028 оны стратеги төлөвлөгөө боловсруулагдаж батлагдав.
- Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар ажиллаж байна.

news
Өнөөдөр “Агро-сити” эдийн засгийн тусгай бүсийн Захирагчийн ажлын алба байгуулагдсаны нэг жилийн ой тохиож байна.
Мэдээний редакц
