Үүний хүрээнд хүнсний ногооны тариалалтын хэмжээг нэмэгдүүлэх, хүн амыг жилийн турш шинэ ургацын хүнсний ногоогоор тогтвортой хангах, улирлын хамаарлыг бууруулах, дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, уур амьсгалын эрсдэлийг бууруулах, хадгалалт, логистикийн нэгдсэн тогтолцоог бүрдүүлэх, экспортын чадавхыг нэмэгдүүлэх зэрэг зорилтуудыг дэвшүүлэн хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ.
Дээрх зорилтуудыг хангаж бодит ажил хэрэг болгоход “Агро-сити” эдийн засгийн тусгай бүсэд хэрэгжүүлэх дэвшилтэт технологид суурилсан ухаалаг хүлэмжийн аж ахуй, хадгалалтын кластер хөгжил, логистикийн нэгдсэн дэд бүтцийн шийдлүүд нь суурь нөхцөлийг бүрдүүлэх ач холбогдолтой юм.

